СЭЛЭНГЭ: Цас орж, хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
2022 оны 12 дугаар сарын 12-ны 20.00 цагаас 12 дугаар сарын 13-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23-28 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -20-22 градус, өдөртөө -15-17 градус хүйтэн байна.
2022
оны 12 дугаар сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр
15-нд зарим сумын нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад
хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур шөнөдөө -27-32 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.