ӨВӨРХАНГАЙ: Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбооны уралдаанд сурагчид амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-20 13:25:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR) -оос хүүхэд, сурагчдад зориулсан 10 дахь удаагийн гар зургийн уралдааныг “Эх орныхоо соёлыг дэлхийд таниулья” сэдвээр зохион байгуулж, дүнгээ гаргалаа.


Тус уралдаанд Монгол, Хятад, Япон, Солонгос, Орос Улсаас 827 сурагч бүтээлээ хүргүүлсний 19 нь монгол хүүхдүүд юм. Тэдгээрээс Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуулийн сурагч Б.Ариунзаяа 2-р байр, О.Баттогтох, Б.Үлэмж-Оюут нар 3-р байр, Б.Баярт-Энх, Н.Энхжин, Б.Бөртэ нар тусгай байрын шагнал хүртжээ.


Гар зургаар дамжуулан хүүхэд, сурагчдын Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршдог бөгөөд NEAR Холбооны 83 гишүүн орон нутгийн ЕБС-ийн 13-18 насны сурагчид оролцох боломжтой байдаг аж. 



Холбоотой мэдээ