Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 20.00 хүртэл зарим нислэгийг хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-29 15:08:13

"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хуваарийн дагуу нисэх байсан зарим чиглэлийн нислэгийг цаг агаарын нөхцөл байдал муудсанаас шалтгаалан 20.00 цаг хүртэл түр хойшлуулаад байна.

Өнөөдөр хуваарийн дагуу нийт 19 нислэг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөгджээ. Одоогийн байдлаар олон улсад Манжуур, Хөх хот, Бээжин, Эрээн, орон нутагт Мөрөн чиглэлд нисэх байсан хуваарьт нислэгүүд саатаад байгаа талаар "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас мэдэгдэж байна. Улаанбаатарт салхитай, бороо орж байгаа учир нислэгүүдийг өнөөдөр оройн 20.00 цаг хүртэл түр хойшлуулсан бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг хэвийн үйлдэх, дахин хойшлох эсэх нь тодорхой болох юм. 

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын явах, ирэх нислэгийн хуваарийн шуурхай мэдээллийг http://airport.gov.mn/ холбоосоор авах боломжтой. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ