ХОВД: Отроор яваа малчдаа эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-10 10:31:07

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Чандмань сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын баг алсын отор нүүдэл хийж буй малчдаа эргэж, тусламж дэмжлэг үзүүлжээ.

Тодруулбал,  2023 оны нэгдүгээр сарын 4-9-ний өдөр Говь-алтай аймгийн Тонхил сум, Ховд аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг Мөст, Алтай суманд отор нүүдлээр өвөлжиж байгаа малчидтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Отрын малчдаа эргэх үеэр тэдэнд төрийн зарим үйлчилгээг үзүүлж, санал хүсэлтийг сонсож, хүн эмнэлэг болон мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлжээ.  

Тус сумын 6 багийн 43 өрхийн 51.6 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Эдгээр малчин өрх нутгаасаа гараад хамгийн холдоо 400 гаруй км газрыг туулж явна.   

Оторчдод шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж,  хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд сум, багт уламжилж, зөвлөгөө өгч, малчдын эрүүл мэндийн болон мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байх санал хүсэлтийг холбогдох сум, байгууллагад уламжилжээ.

Сумын удирдлагууд алсын отор нүүдэл хийж, бусад аймаг, сумын нутагт өвөлжиж буй оторчдоо эргэх ажлыг жил бүр зохион байгуулж байгаа аж. 

Холбоотой мэдээ