Монгол Улсад суух ОХУ-ын шинэ Элчин сайдыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-19 10:42:10

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Алексей Евсиковыг томиллоо. Холбогдох зарлиг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн байна.


“Алексей Николаевич Евсиковыг ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсугай” гэж В.Путиний зарлигт дурджээ.


Шинээр томилогдсон Элчин сайд Алексей Евсиков нь Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1984 онд төгсөж, төгссөнөөсөө хойш дипломат албанд ажиллаж байгаа аж. 2015-2019 онд БНХАУ-ын Шанхай хотод ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байгаад 2019 оноос ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдсон байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгч өөр нэг зарлиг гаргаж, 2013 оноос хойш Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Искандер Азизовыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Холбоотой мэдээ