ОРХОН: Өвчтөн илгээх 13А маягтыг энэ сарын 30-наас цахим хэлбэрт шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-27 13:40:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Анхан шатны эмнэлгээс хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлэхэд иргэд 13А маягтыг заавал авах шаардлагатай болдог. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээг хүндрүүлж байна гэж иргэд үздэг. Иймд ЭМЯ-наас E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дуусжээ. 

Энэ сарын 30-наас цахим маягтыг хэрэглээнд туршиж үзэхээр болсон байна. Хэрэв туршилт амжилттай болбол сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэх аж.

13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг юм. Зарим хувийн эмнэлэг иргэнийг хэвтүүлэн эмчилчихээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эмнэлгийн байгууллагын  хооронд үйл ойлголцох гол шалтгаан болдог ажээ.

 

Холбоотой мэдээ