ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 620 иргэнийг суралцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-01 12:39:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2023-2024 оны хичээлийн жилд Орос улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй тэтгэлэг горилогчдын бүртгэл эхэллээ.

 

Монгол Улсын 620 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл явагдана.

 

Сонгон шалгаруулалтад Гадаадын иргэн /Монгол Улс болон бусад улсын иргэд өөрийн улсад байгаа Русский Дом-д хандаж болно/. Иргэншилгүй этгээд /мэдүүлгээ оршин суух зөвшөөрөлийн дагуу амьдарч буй тухайн улсаас ирүүлнэ/. Монгол Улсад байнга оршин суугаа эх орон нэгтнүүд /энэ хэсэгт хамаарах иргэд ОХУ-ын иргэний паспорттой тохиолдолд  түүний сканердсан хуулбарыг гаргаж өгнө. Гэхдээ уг паспортад ОХУ-д сууж байгааг гэрчлэх  бүртгэлийн тэмдэглэлгүй байна эсвэл 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө ОХУ-д сууж байсан бүртгэлээс хасагдсан тэмдэглэлтэй байх ёстой/.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат-Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар явуулна.

Нэгдүгээр үе шатанд оролцохын тулд:

-Заасан хугацаанд мэдээллийн education-in-russia.com системд дээр бүртгүүлэх (сайт нь 2022 оны 12-р сарын 23-аас 2023 оны 2-р сарын 20-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 00.00 цаг хүртэл нээлттэй байна);

-Мэдүүлгийг зөв, чанартай бөглөн ОХУ-ын их дээд сургуулиудын дотроос хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгох (6 хүртэл тооны их дээд сургуулийн нэрийг сонгож, суралцах хүсэлтийн дагуу жагсаах);

-Нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах орос хэл рүү хөрвүүлсэн баримт бичгийн скан-хуулбарыг хавсаргах

-Мэдүүлгийг бөглөж тогтоосон хугацаанд явуулах.

http://www.meds.gov.mn/post/126267 холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

 

Холбоотой мэдээ