Сүм хийд, шашны байгууллагын барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтаар
сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас
хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн
бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн
шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж,
мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.