ОРХОН: “Эрдмин” ХХК зүрхний эмгэгтэй 5 хүүхдийн хагалгааны зардлыг төлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Зэс хавтан үйлдвэрлэлийн “Эрдмин” ХХК өнгөрсөн онд
орон нутгийн 58 компани, бизнес эрхлэгч 57 иргэнээс нэг тэрбум төгрөгийн бараа,
үйлчилгээ худалдан авчээ. Мөн “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдсан Орхон аймгийн
5 хүүхдийн эмчилгээний зардалд 25 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онд Орхон аймагт анх удаа зохион
байгуулсан Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын чуулга уулзалт, Хөл бөмбөгийн холбоо болон “Хангарьд” спорт хорооны тамирчдад нийт 9 сая төгрөгийн
дэмжлэг үзүүлжээ. Мөн Жаргалант суманд шинээр ашиглалтад орсон Эрүүл мэндийн
төвд 13 сая төгрөгийн өртөг бүхий 15 нэр төрлийн 39 ширхэг тоног төхөөрөмж
бэлэглэжээ. Энэ мэтчилэн “Эрдмин” ХХК орон нутагтай байгуулсан гэрээний хүрээнд
эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, нийгмийн салбарт багагүй хөрөнгө оруулалт
хийсэн байна.
Энэ жилийн гэрээнд нийт 10 ажлыг гүйцэтгэхээр
тусгажээ. Үүнд, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн,
“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд мод тарих, БОЭТ-д зүрхний аппарат, “Уран эгшиг” урлагийн сургуульд хөгжмийн зэмсэг
авч өгөх ажээ. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжихэд хамтран
ажиллахаар 2023 оны гэрээнд аймгийн
Засаг дарга, "Эрдмин" ХХК-ийн захирал нар гарын үсэг зурлаа.