Улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-08 12:54:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын 2022 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулж байна. Улсын хэмжээнд энэ оны 2 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 40.5 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81.4 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргалаа.


Харин БХБЯ, УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, НИТХ, Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Увс аймгийн ИТХ-ын албан тушаалтнын мэдүүлэг гаргасан явц харьцангуй бага үзүүлэлттэй байгаа аж.

 

Холбоотой мэдээ