Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Засгийн газрынхаа бүтцийг өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-08 16:46:56

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак эдийн засгийг эрчимжүүлэх, эрчим хүчний үнийг бууруулах амлалтаа биелүүлж, ирэх жилийн сонгуулиас өмнө намынхаа нэр хүндийг өсгөх зорилгоор танхимдаа бүтцийн өөрчлөлт хийжээ. 


Тэрбээр Эрчим хүчний аюулгүй байдал, нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх яам шинээр байгуулж, Бизнесийн сайд асан Грант Шэппсийг тус яамны сайдаар томилсон байна. Мөн өөр гурван шинэ яам байгуулсны нэг нь Их Британийн Ерөнхий сайдын сонирхлыг татдаг салбар болох Шинжлэх ухаан, инновацын яам юм. 


Нэгэн цагт эрсдэлийн санд ажиллаж байсан тэрбумтан, Сангийн сайд асан Р.Сунак эдийн засаг зогсонги байдалд орж, инфляц хоёр оронтой тоонд шилжээд удаж байхад нэрмээс болж буй эрчим хүчний үнийн өсөлт зэрэг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхийн тулд энэ бүтцийн өөрчлөлтийг хийлээ гэж шинжээчид үзэж байна.

Холбоотой мэдээ