СЭЛЭНГЭ: E-Mongolia системээс 824696 үйлчилгээг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-09 16:38:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2023 оныг “Иргэдийн оролцоотой-Цахим хөгжлийн жил” болгон зарлалаа.


Энэ сарын 8-нд болсон Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд “И-Монгол академи” УТҮГ-ын албан хаагчид оролцсон. Энэ үеэр Салбар хоорондын зохицуулалтын газрын процесс аналист Г.Будням “Цахим засаглал” сэдвээр оролцогчдод лекц уншлаа. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтан,  2021 онд тус аймгаас системд нэвтрүүлсэн 69 үйлчилгээг үзүүлдэг 14 байгууллагын шийдвэрлэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.    


ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй “Цахим жишиг аймаг” концепцийн хүрээнд Сэлэнгэ аймаг 2023 оныг “Иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил” болгон зарлаж, цахим шилжилтэд манлайлан ажиллаж байгааг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.     


Тодруулбал E-Mongolia систем ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 824696 үйлчилгээг Сэлэнгэ аймгийн 54000 иргэн, ААН авчээ. Энэхүү үзүүлэлтээр 21 аймгаас хоёрдугаарт орж байгаа аж.  


Тухайлбал Сэлэнгэ аймгийн иргэд E-Mongolia системээс:

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

-Вакцины гэрчилгээ

-Иргэний үнэмлэхийн лавлагаа

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл

-Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

-Зээлийн мэдээллийн лавлагаа (иргэн)

-Жолоодох эрхийн оноо

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа

-Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах зэрэг 10 үйлчилгээг хамгийн их авсан байна.


Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Иргэдийн оролцоотой-Цахим хөгжлийн жилийн хүрээнд 17 сумын ЗДТГ-ын дарга нар болон 57 багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер хүлээлгэн өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

Холбоотой мэдээ