Шүүх 2022 онд 106 932 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-02-14 13:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шүүх 2022 онд 106 932 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.


Анхан шатны шүүх 2022 онд эрүүгийн 14 202, иргэний 57 633, захиргааны 2096, зөрчлийн 24 116 хэрэг нийт 98 047 хэргийг хянан шийдвэрлэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оныхоос 17.7 хувиар, иргэний хэрэг 20.5 хувиар, захиргааны хэрэг 8.8 хувиар, зөрчлийн хэрэг 35.9 хувиар тус тус өссөн байна.

 

Давж заалдах шатны шүүх 2022 онд эрүүгийн 2312 хэрэг, иргэний 3048 хэрэг, захиргааны 636 хэрэг, зөрчлийн 636 хэрэг нийт 5996 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 9.8 хувиар, иргэний хэрэг 20.5 хувиар, захиргааны хэрэг 8.8 хувиар, зөрчлийн хэрэг 35.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. 

Хяналтын шатны шүүх 2022 онд эрүүгийн 188 хэрэг, иргэний 1291 хэрэг, захиргааны 84 хэрэг, нийт 1563 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оныхоос 41.6, иргэний хэрэг 19.1 хувиар, захиргааны хэрэг 42.1 хувиар тус тус буурсан дүнтэй гарчээ.

 

Холбоотой мэдээ