ОРХОН: Өнгөрсөн онд БОЭТ-ийн 30 эмч 600 сая төгрөгийн дэмжлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-15 14:41:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн эрүүл мэндийн салбар өнгөрсөн онд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. БОЭТ нь 130 их эмч, 186 сувилагч, 49 тусгай мэргэжилтэн, 119 туслах ажилтан нийт 484 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Өмнөх оны мөн үеэс эмч нарын тоо 1.5 хувиар өсөж 98.4 хувьд хүрчээ.

Эмч, сувилагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор 30 ажилтан орон сууц худалдан авахад нь зориулж тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдын 92 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт, нийт ажилчдын 21 хувь нь нийгмийн дэмжлэгт хамрагдсан байна.

 

Холбоотой мэдээ