Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-19 09:49:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Антони Рота-тай 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг онцолж, хоёр талын харилцааны түүх, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын дэмжлэг, харилцан ойлголцол чухал бөгөөд Парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг харилцан илэрхийллээ.


Монгол, Канад улсууд нь уур амьсгал, газар зүйн төлөв байдал, хүн амын нягтрал зэргийн хувьд ижил төстэй тул дэд бүтцийн стандарт, төрийн үйлчилгээ, хяналтын бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр харилцан туршлага судлах боломжтой гэдэгт санал нэгдэв.


Хоёр талын худалдаа, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоог идэвхжүүлэх нөөц боломжтой бөгөөд эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байгааг талууд харилцан нотлов.

Холбоотой мэдээ