АНУ-ын батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-10 15:55:15

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах зардлаа 3.2 хувиар нэмэгдүүлж, 842 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа талаар Цагаан ордноос пүрэв гарагт нийтэлсэн ирэх оны төсвийн төсөлд дурджээ. 


Баримт бичигт дурдсанаар, 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах хэрэгцээнд зориулж, 842 тэрбум ам.доллар хуваарилах бөгөөд энэ нь "2023 оныхоос 3.2 хувиар буюу 26 тэрбум ам.доллароор их” байна. 


Пентагоны төсвийг нэмэгдүүлэх нь Хятадтай өрсөлдөж байгаа нөхцөлд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ-ын тогтоон барих чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай гэж төсвийн баримт бичигт онцолжээ. Вашингтон мөн Украинд, Европын холбоотнууд, түншүүддээ дэмжлэг үзүүлэхийг гол зорилтуудын нэгээр тодорхойлсон байна. Түүнчлэн Хятад, Орос, Умард Солонгос болон хэт давруу үзэлтнүүдийн байгууллагуудаас учирч болзошгүй аюулыг сөрөн зогсох, цөмийн зэвсгээ шинэчлэх, кибер аюулгүй байдлын салбарыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 

Холбоотой мэдээ