ДОРНОД: Ноолуур 100 мянган төгрөгийн ханштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-13 17:12:32

Чойбалсан /МОНЦАМЭ/. Эхний ноолуур гарч эхэлсэн энэ үед Дорнод аймагт кг нь 100 мянган төгрөгийн ханштай байна. Ирэх өдрүүдэд үнэ өсөх хандлагатай байгааг ХХААГ-аас мэдээлэв.

Жилийн эцсийн тооллогоор Дорнод аймаг 898420 толгой ямаа тоолуулснаас дунджаар 314,4 тонн ноолуур самнаж, малчид 31,4 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ.

Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсаргад хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байна. Сүүлийн өдрүүдэд цас унаж, цаг агаар муудсан учир хэд хоногоор алгуурлаж байгаагаа ярьж байв. Харин ажиллах хүчний хувьд нэг ямааг 10-15 мянган төгрөгөөр самнаж байна.

Зүүн аймгуудын хувьд ноолуур эрт гардаг. Тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханш өндөр байдаг онцлогтой. 

Холбоотой мэдээ