Р.Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн дээд зөвлөлд (Сонгуулийн төв хороо) албан ёсоор хүргүүллээ.
Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль Туркт тавдугаар сарын 14-нд болно.
Одоогийн байдлаар 18 улстөрч төрийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байна. Р. Эрдоганы гол өрсөлдөгч нь гол сөрөг хүчин болох “Бүгд найрамдах ардын нам”-ын дарга Кемаль Кылычдароглу байх төлөвтэй байна.
Сонгуулийн дээд зөвлөлөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг гуравдугаар сарын 31-нд танилцуулах бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.