Жүдочид Тбилисийн “Их Дуулга” руу
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны ээлжит "Их Дуулга" тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Гүржийн нийслэл Тбилисид болох товтой. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 8, нийт 16 жүдоч тус тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Гүржийн Грандслам 2021 онд IJF-гийн календарьт багтсан бөгөөд гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг алт, ОУХМ Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан. Харин өнгөрсөн жил манай жүдочид оролцоогүй билээ.
Энэ удаагийн Тбилисийн "Их Дуулга"-д
зодоглох Монголын жүдочид:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд,
Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг,
Б.Баасанхүү
57 кг: М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адъяасүрэн нар хүч үзэх юм.