ААШТ-д өрсөлдөх 3х3 сагсан бөмбөгчдийн нэрс тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-22 15:27:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болно.


Зургаа дахь удаагийн ААШТ-д оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэлдэхүүний нэрс тодров. Эрэгтэй багт Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар, эмэгтэй багт Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Цэнджавын Болорцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам нар сонгогдсон байна.


Ер нь 3x3 сагсан бөмбөгийн төрөл манайхны хувьд их зохицсон спорт. Яагаад гэхээр, манайхан сагсан бөмбөгийн 3x3 төрөлд өндөр амжилт гаргадаг уламжлал тогтоод байгаа.

Тухайлбал, Азийн аваргад манай эрэгтэй баг 2017 онд түрүүлж, 2018-2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан юм.

Холбоотой мэдээ