ЗАВХАН: Эдийн засгийн идэвхтэй хүн амын 60 хувийг нь нийгмийн даатгал төлдөг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-24 08:37:55

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас 12.5 мянган хүнд 6.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ.

Харин 1.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна. Энэ сард 12746 хүн нийгмийн даатгалд хамрагдсанаас 815 иргэн буюу 6.3 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.


Аливаа улсын эдийн засгийн идэвхтэй хүн амд эзлэх хувь хэмжээгээр үйлдвэрлэл, капиталын өсөлтийг хангах нөхцөл бүрддэг. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгал төлөлтөөр ажил эрхлэлт, үйлдвэрлэлийн өсөлтөд хэрхэн оролцож байгааг илэрхийлдэг аж.


Тэгвэл Завхан аймаг нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын 60 хувийг нь нийгмийн даатгал төлдөг болгох зорилт дэвшүүлж буй нь "Тогтвортой хөгжлийн зорилго-2030"-ын үзүүлэлтээс 39 хувиар доогуур төлөвлөжээ.

Тус аймагт ажиллах хүч өмнөх оноос 3.8 хувиар буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 4.3 хувиар өссөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд нь хүн амын насны бүтэц, боловсролын байдлаас шууд хамаардаг бөгөөд хүн амын амьжиргааны түвшин, төрөлт, гэрлэлт, шилжих хөдөлгөөн зэрэг хүн амын үзүүлэлтүүдэд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Завхан аймгийн ажиллах хүч өмнөх оноос 3.8 хувиар буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 4.3 хувиар өссөн байна.

 

Ажиллагсдын ихэнх нь хөдөө аж ахуйн тэр тусмаа мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа нь эдийн засгийн бусад дэд салбарыг хөгжүүлэх. Аж үйлдвэр тэр дотроо боловсруулах үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Аймгийн нийт ажиллагсдын 54.3 хувь буюу 15.1 мянга нь эрэгтэйчүүд, 45.7 хувь буюу 12.7 мянга нь эмэгтэйчүүд байна гэж гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ