СЭЛЭНГЭ: Хүүхдүүдэд багаас нь санхүүгийн мэдлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-24 12:28:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас бага насны хүүхдэд санхүүгийн боловсрол олгох үүднээс бяцхан санхүүч төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

 

Бяцхан санхүүч сургалтад хамрагдсанаар хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн тодорхой хэмжээний санхүүгийн боловсрол, зөв ойлголт, дадал олгох аж.

Мөн цаашлаад санхүүгийн зөв итгэл үнэмшлийг олох насан туршийн чадварыг эзэмших боломж олгож буйгаараа онцлогтой аж.

 

Түүнчлэн хүүхдүүд өөрөө сонголт хийж, шийдвэр гарган мөнгөө зөв удирддаг болгож сургахад сургалтын зорилго, ач холбогдол оршиж байгаа хэмээн зохион байгуулагчийн зүгээс хэллээ.

 

Энэхүү төслийг Сэлэнгэ аймаг дахь Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Бяцхан санхүүч төслийн сургалтаар ерөнхий боловсролын 1-7 ангийн сурагчдад үнэ төлбөргүй мэдлэг олгоно.

 

Сургалт энэ сарын 27-ноос ирэх 4 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилж, долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт хичээллэх ажээ.

Холбоотой мэдээ