ӨВӨРХАНГАЙ: Газар хөдлөлтийн үед хамтран ажиллах дадлага сургууль хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-24 17:05:06

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Арвайхээр сумаас баруун урагшаа 25 км зайд 8.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 50 секундын турш үргэлжлэн бүс нутгийн хэмжээнд хохирол учрууллаа” хэмээх цагийн байдалд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны хэмжээний дадлага, сургуулийг өнөөдөр аймгийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа.


Аймгийн Засаг даргаас Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд уг дадлага, сургуулийг зохион байгуулж байна.


Тус арга хэмжээнд Орон нутгийн гамшгаас хамгаалах 10 алба, зургаан Мэргэжлийн ангийн 300 алба хаагч оролцож, гамшгийн үед ажиллах зохион байгуулалт, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Мөн Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд дадлагажих сургуулийг хийлээ. 















Холбоотой мэдээ