ӨНӨӨДӨР: “Мянган инженер" төслийн оюутнуудад батламж гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-27 07:09:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.00 цагт: Монголын Банкны холбооноос банкны салбарын тоймыг танилцуулна.

08:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: Бүжгийн спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог” бүжгийн их наадмыг зохион байгуулна. Утас: 8615-0048.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11:30 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст: Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэд мэдээлэл өгнө. Утас: 99672927

12:00 цагт: One Event Hall”-д.Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэгтэй. Энэ удаад УИХ-ын гишүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ, эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзана.

14:00 цагт: БШУЯ-нд: "1000 инженер" төслийн энэ жил явах оюутнуудад батламж гардуулах ёслол болно. /401 тоот/


18.00 цагт: УДБЭТ-т: Театрын өдрийг тохиолдуулан оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн үйл ажиллагаа 14 дэх жилдээ болно.

Холбоотой мэдээ