ОРХОН: Утаат болон электрон тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-27 15:27:28
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын захирамжаар өнөөдрөөс эхлэн утаат болон электрон  тамхи, түүний дагалдах хэрэгслийг 21 нас хүрээгүй хүнд худалдан борлуулахыг хориглолоо. Мөн 21 нас хүрээгүй хүнээр утаат тамхи худалдан борлуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор зайд худалдан борлуулахыг хориглолоо.

Учир нь утаат болон электрон тамхины хэрэглээ залуучуудын дунд эрс ихсэж үүнээс улбаалан  эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд электрон тамхийг байнга хэрэглэж гудамж, талбайд ил задгай татаж бусдыгаа уруу татах ч тохиолдол байна.

Иймд аймгийн Засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/182 тоот захирамжаар утаат болон электрон тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдахыг хориглосон юм.  

Холбоотой мэдээ