ТӨВ: Төв аймагт дартсын спорт эрчимтэй хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-28 08:51:28

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн "Хөгжлийн хөтөч" клубээс гаргасан уриалгын дагуу дартсын спортын клуб Төв аймгийн 5 дахь суманд үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Аймгийн хэмжээнд анх 2019 оноос тус спортыг сонирхогчид “Төв аймгийн дартсын клуб” нэртэйгээр нэгдэж байсан. Үүнээс хойш Зуунмод хотод Зэв, Цэгц гэх 2 дартсын клуб, Угтаалцайдам, Баянцогт, Алтанбулаг суманд дартсын клубийг залуус өөрсдийн оролцоонд түшиглэн байгуулсан юм. Харин 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сум дартсын клубтэй болж нээлтээ хийжээ.




Дартсын спортоор бүх насныхан хичээллэх боломжтой бөгөөд энэхүү ажлын үр дүнд иргэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж шинээр нэмэгдэж байгааг залуус онцолж байв.


Төв аймгийн 27 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 хүртэлх насны төлөөлөгчид Зуунмод хотод чуулж, "Хөгжлийн хөтөч" клуб байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ