БАЯН-ӨЛГИЙ: Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар 7 байгууллага хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-28 13:27:44

Өлгий /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны 7 байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын газар, Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлагууд энэ сарын 27-ны өдөр гарын үсэг зурав.


Хамтын ажиллагааны хүрээнд:

1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах;

2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсрол олгох, нийгмийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, байгууллагуудын салбар дундын зохицуулалтыг хангах, байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

3. Сумдын  Хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөлийн  үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

4. Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжил оролцоог дэмжсэн сургалт, мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

5. “Хүүхэд хамгааллын бодлого” боловсруулж, хэрэгжүүлэх.

6. Залуучуудын хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аюулгүй амьдрах хөгжих орчин нөхцөлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх.

7. Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах, зөвлөлөөр дамжуулан залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр ажлууд зохион байгуулах ажээ.   

Холбоотой мэдээ