Намрын хонгор өдрүүд найрагч бидэнд шүлэг өгсөөр л...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-09-05 14:32:35

"Намрын хонгор өдрүүд
Найрагч бидэнд шүлэг өгсөөр л...!" хэмээн дуу алдмаар сайхан өдрийг ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-гээс харж болно. Энэ өдөр үнэхээр л 100 найрагчаар тогтохгүй 100 эх орны шүлгээр зогсохгүй намрын онгод хөвөлзсөн өдөр байв аа!

МЗЭ, МЗЗХ, БХЯ, ҮЦХ, БЦДБЭЧ...гээд олон л газрын ивээл дор яруу найрагч, утга зохиолын хорхойтнууд цуглажээ. Монгол орны говь, тал хээр, баруун аймаг, төвийн нутаг...гээд хаа сайгүй газраас ирсэн хөгшин, залуу, ид, идэрмэг, эр, эм, их багагүй л шүлэгчид ирцгээжээ...!

Намрын сэрүү орсон чиг найрагчдын сэтгэл халуун байна...холоос ирсэн найрагчдыг хүндлээд хотын бивээр жаахан өөрийгөө хойшлуулж шүлгээ уншив...шүлэг унших гээд дугаарлаад зогсож буйг харахуй тээр дээр үед 1990 -ээд оны эхээр картын бараанд дугаарлаж байсан үе санагдахаар...!
Хөөрхий шүлэгчид ийм л гэнэхэн, хөөрхөн улс ш дээ...!
Шүлгээ л олондоо сонсгох гээд тэр...!
Шүлгийг нь сонсох гээд цөөнгүй хүн ирчихэж...шүлэгт дуртайдаа л сэрүүхэн гэлтгүй ирчихсэн нь сэтгэлдээ мөнхийн галтай явдгийнх нь хаялга л даа...!
Олны цагийг хэмнээд, оройн нарны сиймхийг бодоод тун богинохоон дөрвөн мөртөөр ээлжээ өнгөрөөхийг хичээв.
Номонд бол арай урт, утга төгс шүлгээ өгчихсөндөө өегхөн байлаа!
Богино шүлэгт минь болов уу...үзэгчид сайхан алга ташилтаар мялаалаа...!
Шүлгээ уншчихаад сүүгээ, номоо, хүзүүний ороолтоо, монгол уран бичлэгээ...гэхчлэн гарын бэлгээ аваад манай хэд хөөрцөглөж л байна... өмнөх "100 яруу найрагч-100 хайрын шүлэг"-ээр анх удаа сүү өгсөн нь содон байв...тэгвэл энэхүү хоёр дахь наадмаараа бас л сүү өглөө! Харин намар болоод тэр үү..." Эх орон" гэж бичсэн хүзүүний ороолт нь сүүнээсээ ч илүү сонин байх шиг...!
Архи ч үнэртэхгүй, айраг ч сэнхийхгүй хэрнээ салхи савирсан сайхан л найргийн найр болох шиг санагдлаа!
Эх орноо эрүүл саруулаар харж, эх орончийн хоосон хашгираагаар бус элэг зүрхэндээ хадгалсан үгээ хэлэх найрагчдын үг намрын сэвшээг улам ч намуун зөөлөн болгох шиг!
Надтай уулзаж учирсан нөхдийн минь, уран бүтээлчдийн минь өнгө төрхийг нэг харцгаа даа...?
Налгархан, намбалагхан, нэг л дотно дулаан байлаав шүү...!
Сэтгэл нэгт нөхөдтэйгээ уулзасныхаа нэгэн сиймхийгээр элэг нэгт "эмээтэйгээ" патиар татууллаа...энэ өдрийн гоё агшин бараг энэ болчих шиг болов шүү...хэ...хэ...хэ...!
"Эсгий цойлддог эмээгийн нар..." гэж тээр дээр нэг бичиж байснаа санав...эсгий цойлддог эмээгийн нар олон өдөр ирнээ ирнэ...харж байгаарай...тэр өдрүүдийн тухай дараа өгүүлнэ шүү би...эй...эмээ минь...эмээ минь...эх орны шүлэг энүүхэн хөшөөний хөлд ч хэвтэж байж мэдэх шүү...!

2016...09.04...16-20 цагийн завсарт Үндэсний цэцэрлэг хүрээлэн...

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ