Манай уран нугараачид мөнгөн цом хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-06 11:30:31

Олон улсын циркчдийн тэмцээнд манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр мөнгөн цом хүртлээ.

ОХУ-ын Москва хотод энэ сарын 2-5-нд болсон тус тэмцээнээс УГЗ, Буриад улсын төрийн шагналт  Ц.Сэлэнгэ багштай таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ.

Тус наадмыг энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулсан байна.  Тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ  зэрэг 20 гаруй орны циркчид олон төрлөөр өрсөлджээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ