СҮХБААТАР: Уламжлалт өглөөний гүйлтийг Данаагийн Батгэрэлийн нэрэмжит болгон эхлүүлэв

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-04-15 13:25:21

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатарынхан жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1 хүртэл долоо хоног бүрийн бямба гарагт өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийдэг уламжлалтай. 2023 оны тухайд “Энэ жилдээ эрүүл жиндээ” уриан дор нэгдэж, мөн Эрдэнэцагаан сумын уугуул холимог тулааны UFC холбооны тамирчин, Данаагийн Батгэрэлийн нэрэмжит болгон эхлүүлснээрээ онцлогтой.


Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагаан сумын нутгийн зөвлөлийнхөн санаачлан нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан бөгөөд удахгүй болох тулаанд нь амжилт хүсэж, нутгийн иргэд нь уухайлан дэмжиж буйгаа илэрхийлж, үйлдлээрээ харуулцгаав. Энэхүү өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ЭМГ, Баруун-Урт сумын нэгдүгээр сургууль, БТСГ хамтран зохион байгуулж байна.