СЭЛЭНГЭ: Бараа эргэлтийн хэмжээ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-19 12:27:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 29.1 хувиар өссөн байна.

2023 оны эхний 3 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 161.5 сая америк доллар, үүнээс экспорт 10.6 сая америк доллар, импорт 150.9 сая америк  доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 36.5 (29.1) сая америк доллараар, импорт 26.1 (20.9) сая америк  доллараар тус тус өсжээ.

Харин экспорт 10.3 (37.1) сая ам.доллароор буурчээ.  

Холбоотой мэдээ