Тужийн нарсан ойг ажиглах цамхгийг тохижуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Тужийн нарсан ойг ажиглах цамхгийг тохижууллаа.
Ингэхдээ, нарны
зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг байршуулан, ажиглах цамхгийн орчны бүсийн
хогийг цэвэрлэж, ариутган устгал хийжээ. Мөн Тужийн
нарсны Байгалийн цогцолборт газрын Ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц,
тархалтыг тогтоохоор Алтанбулаг
сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар,
Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналтын камеруудын хэвийн ажиллагааг
ч хангасан байна.
Орчны бүсийн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч,
байгаль хамгаалагчидтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хийж, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид хариуцсан газар нутгаа байнга хянаж, урин
дулааны улирлыг угтан шалгалтыг эрчимжүүлж байгааг Тужийн нарсны БЦГ мэдээллээ.