Алга болсон хүү осгож амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-07 12:50:12

Энэ сарын 2-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн малчин айлын 3 настай эрэгтэй хүүхэд гэрээсээ алга болсон талаар бид мэдээлсэн.  Онцгой байдлын хэлтсийн эрлийн баг тухайд нутагт ажиллаж маргааш нь хадны завсар осгож үхсэн байхыг олсон байна.

Тухайн шөнө цас, бороо холилдон орж хасах хэмтэй, хүйтэн хоножээ.

Талийгч хүүгийн ээж сумын төвд том хүүхдээ сургуульд өгөхөөр явсан байсан байна. "Нэг даваа давсан хүүхэд хөлд нь хий ороод гүйцэгддэггүй, 3 даваа давсан хүүхэд олддоггүй" гэх ардын үг үнэн байж хэмээн нутгийн өвгөчүүл халаглаж сууна.

Аймгийн Онцгой байдлын хэлтсээс Бага насны хүүхдээ орон гэртээ харж харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ