ХОВД: Сумын сургууль хөлбөмбөгийн шинэ талбайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-27 11:17:41

Дарви /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, алдарт хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит Ховд аймгийн Дарви сумын сургууль нь 97 жилийн түүхтэй.

Энэ хичээлийн жилд тус сургуульд 650 гаруй сурагч суралцаж байна. Мөн сургуулийн дэргэдэх дотуур байранд 80 орчим сурагч амьдарч, хөгжиж байна.

Дарви сумын сургууль энэ хичээлийн жилд хүүхдийн сурч, хөгжих боломжийг сайжруулах, хүүхдийн спортын авьяасыг хөгжүүлэх зорилгоор  биеийн тамирын гадна талбайд өөрчлөлт хийж,  хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулжээ.

Ийнхүү шинээр ашиглалтад орсон хөлбөмбөгийн талбай нь орчин үеийн стандартын шаардлага хангасан, Ховдын бусад суманд бараг байхгүй гэдгээрээ онцлогтой.  

Энэхүү ажил нь 102 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн юм.  

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 26-нд Дарви суманд ажиллах үеэрээ боловсролын байгууллагын ажилтай танилцаж, дээрх хөлбөмбөгийн талбай дээр тоглож буй сурагчидтай уулзаж, ярилцлаа.    




Холбоотой мэдээ