ОРХОН: Авто замын засвар, арчилгаанд 500 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ
онд хотын доторх авто замын засвар, арчилгаанд орон нутгийн төсвөөс 500
сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Уг
төсвөөр 2730 метр квадрат замын нөхөөс, мөн замын хучилтын тэмдэг тэмдэглэгээ
хийнэ.
Тухайлбал, Барилгачдын талбайгаас Сүмийн уулзвар
хүртэлх төв замын тэмдэг, тэмдэглэгээ, цагаан зураасыг шинэчилнэ. Мөн сургууль,
цэцэрлэг орчмын явган хүний 65 гарц, 4620 метр квадрат шороон замын хөвөө,
явган хүний 60 метр хашлагыг сэргээн засварлах юм.
Дээрх төсөвт багтаан гүйцэтгэх засвар
үйлчилгээнээс гадна зайлшгүй нөхөх шаардлагатай 1800 метр квадрат зам байна.
Үүнийг нөхөх ажилд 131 сая төгрөг шаардлагатай байгаа гэж Хотын захирагчийн албаны даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч Б.Одгэрэл мэдээллээ.