Зэсийн баяжмал 470 мянган тонныг экспортлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс бүтээгдэхүүний экспорт он гарснаас хойш дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 52.6, зэсийн баяжмал 33.6, төмөр 20.1, алт 16.2, газрын тос 23.6, цайр 69, хайлуур жонш 58.5 хувь байв.
Дөрөвдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,301
автомашин, 1,147 чингэлэг тээвэр, 1,024 AGV тээвэр хийв. Энэ хугацаанд 1,295.5 мян.тн нүүрс
экспортолсон нь өмнөх оны мөн
үеийнхээс 2 дахин өссөн байна. Оны эхнээс 19,183.8 мян.тн
нүүрс гаргаснаар нүүрс
экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,519 мян.тн-оор буюу 4 дахин өсжээ. Харин 458 автомашин, 121
чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортоллоо. Оны эхнээс нийт 470.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь
өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээлэв.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 8 автомашин, 1,332 чингэлэг
тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,688.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 71 хувиар өслөө. Тайлант 7 хоногт 93.1 мян.тн төмрийн
хүдэр, баяжмал хилээр гаргажээ.
Төв банк оны эхнээс өнгөрсөн сарын 27-ны байдлаар 3.24 тонн алт худалдан авсан аж.