СҮХБААТАР: Спорт бол эв нэгдэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-02 08:48:10

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн BBS телевизийн нэрэмжит “Сүхбаатар хөгжлийн лиг” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж дууслаа. Гурван сарын турш үргэлжилж, залуучуудын бие бялдар, эрүүл мэндэд цаашлаад хүүхэд залуусын эв нэгдэлд эерэг үр дүн үзүүлсэн тэмцээн боллоо.

Сүхбаатар аймгийн BBS телевиз нь 2006 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Тус телевиз нь 2022 онд 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн залуучууд руу чиглэсэн “Сүхбаатар хөгжлийн лиг” нэртэй спортын үйл ажиллагааг зохион явуулахад зургаан багийн 90 тамирчин оролцож байсан бол энэ жил сагсны төрөлд 12 баг, волейболын төрөлд 11 багийн давхардсан тоогоор 300 гаруй тамирчин оролцож, цар хүрээгээ илүү тэлсэн нь онцлог байна. Үүний зэрэгцээ тоглолт бүрийг шимтэн үзэх үзэгч олны цуваа дээрх хугацаанд тасраагүй юм. Тэмцээний удаах онцлог нь өсвөрийн шигшээ багийн тамирчид хамгийн хүчтэй оролцогчид байсан бөгөөд шийдвэрлэх мөчид ялалт байгуулсан үзүүштэй тоглолтыг үзүүлж, тэр бүр нь үзэгч, зохион байгуулагчдын хайрыг татаж, байлдан дагуулж байсан нь хүмүүс лигийг зорин очих гол шалтгаануудын нэг болж байсан юм. Тэдний хувьд тэмцээний хоёр төрөлд мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.

Харин сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд У.Болдхүү эзэнтэй “Асгат үүдэн фүүдс” баг эмэгтэй төрөлд Ө.Хүдэрхангай эзэнтэй Сүхбаатар дөл баг 1-р байр, волейболын эрэгтэй төрөлд Ө.Хүдэрхангай эзэнтэй Сүхбаатар дөл эмэгтэй төрөлд Ж.Ариунтунгалаг эзэнтэй Хатан сан баг 1-р байрыг эзэлж аваргын алтан медалийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээнийг Сүхбаатар аймгйин ЗДТГ 20 сая төгрөгөөр ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир спортын газар хамтран ажилласан байна.

 

Холбоотой мэдээ