ТӨВ: "Хурдан" үйлчилгээний цэгээр 39 байгууллагын 440 үйлчилгээг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/ "Хурдан" үйлчилгээний цэгийн нээлт Төв аймгийн Нэгдсэн үйлчилгээний төвд өнөөдөр боллоо. Тус цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
2017 онд аймгийн Засаг даргын захирамжаар Төв аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв нь хуучнаар угсаатны зүйн музейн зориулалттай
ашиглагдахгүй байсан барилга байгууламжид аймгийн хөрөнгө оруулалтаар засвар
хийж, төрийн болон төрийн бус байгууллагуудын 500 орчим үйлчилгээг иргэдэд нэг
цэгээс үзүүлж ирсэн. Тус цэгээс өдөрт дунджаар 200-250 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд өнөөдрийг
хүртэл өссөн дүнгээр нийт 450 000 иргэнд үйлчилсэн байна. Харин E-mongolia цахим системээр
дамжуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн цагаас хойш аймгийн хэмжээнд нийт 30000 иргэнд операторын үйлчилгээг
үзүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар лавлагаа тодорхойлолтын 94 үйлчилгээ, нийт 39 байгууллагын 440 үйлчилгээг үзүүлж байна. 2023 онд тус үйлчилгээг нэмэгдүүлж 55 байгууллагын 790 үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүллээ. E-Mongolia "Хурдан" цэгийн үйлчилгээг бий болгон 21 аймагт 393 цэг, Улаанбаатар хотод 61, хилийн боомтын 3, дипломат төлөөлөгчийн газрын 47 нийт 504 цэг байгуулахаар ажиллаж байгаагийн нэг нь Төв аймаг дахь Хурдан үйлчилгээний цэг юм. Аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн E-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
Цаашид Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь:
-Мэдээллийн технологи, цахим систем ашиглан төрийн
үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах
-Төрийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай бүрдүүлэлтийг цөөлөх, шат дамжлагыг бууруулах боломжийн талаар судлах.
-Төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, нэг цонхоор
хүртээмжтэй хүргэх.
-Цахим ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай зорилтот
бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойрын цэгээс авах боломжийг бүрдүүлэх.
-Төрийн үйлчилгээний процесс, шат дамжлага, бүрдүүлэх
бичиг баримтыг бууруулах талаар судлах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай
хамтран хэрэгжүүлэх.
-Төрийн үйлчилгээний чанар, стандартыг хангах чиглэлээр ажиллах
юм.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсан.