"Монгол арт галерей"-д олон улсын соёлыг сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-05 10:52:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны "Spotlight International Art" буюу олон улсын соёлыг сурталчлах өдөрлөгийг "Монгол арт галерей"-д амралтын өдөр буюу энэ сарын 7-нд зохион байгуулна.  


Өдөрлөгт хүрэлцэн ирснээр Монгол, Австрали, БНСУ, Франц, Вьетнам, Тайванийн соёл, урлагийн булангаар зочлон, олон сонирхолтой бүтээлийг хүүхэд багачууд өөрийн гараар урлах боломжтой.

Улс орнуудын сэдвүүд:

Монгол: Эсгий урлал, арьсан урлал

Солонгос: Цаасан урлал, гар урлал

Тайвань: Нисдэг тэрэг тоглоом, хуруугаар будах зураг,

Франц: Францын газрын зурган puzzle, өнгөөр будах, цаасан нугалбар

Австрали: Цэгэн зураг, цаасан урлал

Вьетнам: Цаасан урлал, гар урлал


Тус галерейн хамт олон хүүхэд багачуудад зориулан энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгохоор зорьж буй юм.







Холбоотой мэдээ