Европт малын өлөн гэдэс экспортлох боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-05 15:17:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Европын комиссын Эрүүл мэнд, хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын эрсдлийн үнэлгээнд хамрагдаад байна. Ингэснээр Европын холбооны гишүүн орнууд руу боловсруулсан богийн өлөн гэдэсний экспорт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж буй талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гол асуудал нь малын эмийн үлдэгдэл байдаг. Энэ талын буюу мал, амьтны өсөлтийн, бусад төрлийн даавар, бүх төрлийн антибиотик, хүнд металл, цацраг идэвхт бодис, хлор, фосфор, азот агуулсан химийн бодис, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал, амьтны шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүд, пестицидийн үлдэгдлийг хянах үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулсныг мэдээллээ.

Үүнийг мэдэгдсэнээр Европын комиссын Эрүүл мэнд, хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын F1, F4 гэсэн хоёр шаттай эрсдлийн үнэлгээнд хамрагдаж, улмаар малын гаралтай хүнсний бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны гишүүн орнууд руу экспортлохоор боллоо.


Холбоотой мэдээ