АРХАНГАЙ: Үндэсний бичиг үсгийн уралдаанд 700 гаруй хүн оролцож байна
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг Монгол орон даяар 2003 оноос, Архангай аймаг 2005 оноос жил бүр уламжлан тэмдэглэж ирсэн.
Жил ирэх тусам
энэ баярт оролцох хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж буйг номын санчид талархан хэлж
байна.
"Үндэсний
бичиг үсгийн баяраар түргэн уншлага, зөв,
сайхан бичигтэн, уран бичлэг гэсэн гурван төрлийн тэмцээнийг насанд хүрэгчид
болон ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Энэ жил эдгээр тэмцээнүүдэд нийт 700
гаруй хүн оролцож байгаа ба танхимаар 500 гаруй, цахимаар 100 гаруй хүн оролцож
байгаа ажээ. Ирэх жилүүдэд сурагчдаас илүү насанд хүрэгчдийг хувиараа болон байгууллага, хамт олноороо түлхүү оролцохыг уриалж байлаа.
Эл өдөр аймгийн Нийтийн номын
сангийн байранд багш, сурагчдын нийлсэн 100 гаруй уран бичлэгийн бүтээлийг үзэсгэлэнд
дэлгэсэн байна.
Аймгийн 100 жилийн ой
тохиож буйтай холбоотойгоор Соёлын газраас хийж, хэрэгжүүлж буй ажил бүхэн монгол бичгээр бичигдэж байгааг хэлээд, аймгийн 100 жилийн баяр наадмын үеэр
соёлын хүрээг бий болгож, монгол бичгийг сурталчлах олон ажлыг хийхээр
төлөвлөснийг хэлж байв.























