ХОВД: Булган боомтод тээврийн шинэ гарц нээхээр төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-10 11:25:14

Жаргалант /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй  Шинэ сэргэлтийн бодлогын нэг бол Боомтын сэргэлт.

Энэ хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлж байгаа.

Монгол Улсын нүүрс тээврийн томоохон боомтын нэг болох Булган боомт нь Ховд аймгийн нутагт бий.

Одоогийн байдлаар “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээнд тус боомтыг өргөжүүлэх зураг төслийн ажил хийж байна. Мөн мэргэжлийн байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон бусад судалгааг хийж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг Ховд аймгийн Булган сум болон хоёр талын хилийн боомтод ажиллалаа. Булган боомтод тээврийн шинэ гарц нээхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид анхаарах асуудал, зарим онцлох ажлын талаар дээрх ажлын багийнхан санал солилцсон гэж өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.  

Холбоотой мэдээ