ДОРНОД: Гал унтраах тактикийн сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-11 14:54:03

Чойбалсан /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн төв Дорнод аймаг дахь Онцгой байдлын газрын алба хаагчид гал унтраах тактикийн сургалт зохион байгууллаа. 

Хэрлэн сумын Наймдугаар багт байрлах Нефть хангамжийн салбарын газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг унтраах арга зүй, аврах ажиллагааг явуулах сэдвээр дээрх дадлага сургалтыг амжилттай хийжээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал түймэр гарсан цагийн байдлыг өгч, гал түймрийн тархалтыг зогсоох, гал түймрийг унтраах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, салбарын ажилтнуудад гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар сургалт өгсөн байна.

Дорнод аймгийн нутагт дэвсгэрт томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ чиглэлийн дадлага сургууль чухал юм. Нийт нутгаар хуурайшилт ихэсч, энэ хавар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн хохирлыг тогтоох ажлын багууд тухайн газар оронд ажиллаж, түймэрт өртсөн айл өрхүүдэд олон нийт тусламжийн гараа сунгасаар байна. 

Холбоотой мэдээ