ОРХОН:Төрийн албан хаагчид “Сархиа” уулын энгэрт мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-12 16:24:46
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан төрийн албан хаагчид Сархиа уулын энгэрт мод тарилаа.  

Орхон аймаг энэ жил төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой 11 байршилд 4.7 сая мод тарина.

Мод тарих байршлууд:

Жаргалант сумын Хонгор морьтын амын ойн санд 48 га талбайд 110 мянган ширхэг

Хөшөөтийн даваанаас Гурван замын уулзвар хүртэл авто зам дагуу 476 мянган ширхэг

Согоот уулын ойн санд 605 мянган ширхэг

Говилын төмөр замын гармаас Хангал гол дагуу 40 га-д 3 сая ширхэг

Газар  тариалангийн хөрс хамгаалах, ойн зурвас 18,2 мянган ширхэг модыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хаягдлын далан орчим, цагаан тоосны дэгдэлтийг сааруулах ойн зурвас үргэлжлүүлэн байгуулах ажилд 500 мянган ширхэг модыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлнэ.






 

Холбоотой мэдээ