АРХАНГАЙ: Модны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор сум бүрд мод үржүүлгийн газар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-23 10:52:14

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, хамтын ажиллагааг сайжруулж, улмаар салбарын хөгжлийг хангах гарцыг олох зорилготой “Архангай-100 Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг зохион байгуулсан. Байгаль орчны оролцогчдын салбар хуралдаанаас дараах зөвлөмжийг гаргажээ.


Нэг. Бодлого боловсруулах түвшинд:

1. Салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоог дэмжих;

2. Байгаль орчны салбарын ажилтны мэргэжил, боловсролыг дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

3. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагуудыг орчин үеийн шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр хангах;

4.   Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу салбарын албан хаагчдын нийгмийн баталгааг  хангах;

5.  Орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй, байшингийн дулаан алдагдлыг бууруулах технологи бүхий амины орон сууцыг нэвтрүүлэх, бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх;


Хоёр. Аймаг, сумдын удирдлагын түвшинд:

1. Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоог дэмжих;

2.  Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, дахивар хог хаягдал авдаг цэгийн тоог нэмэгдүүлэх, хог хаягдал нягтаршуулагч төхөөрөмжөөр хангах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах;

3. Аймгийн хэмжээнд хог хаягдлыг ачиж тээвэрлэх машин техникийн тоог нэмэгдүүлэх, ажиллах хүчний цалин хөлс, нийгмийн хангамжийг сайжруулах;

4.  Сумдын хог хаягдлын нэгдсэн цэгийг 3-р зэргийн ландфил болгох шат дараалсан арга хэмжээ авах;  

5.  Аймгийн ургамлын суурь судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх;

6. Аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөө, сумдын агнуур зохион байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;   

7.  Тураг гогойн /хар галуу/ судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх;  

8.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах;

9.  2022 оны 2 дугаар тогтоолын хавсралт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах;

10.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулах, шаардлагатай санхүүжилтын асуудлыг жил бүрийн төсөвт суулгаж хэрэгжүүлэх;

11.  Түлээний зориулалтаар зөвхөн амьдрах чадвараа алдсан хэрэглээний модны шаардлагад нийцэхгүй хатсан, унанги мод гишүү, мөчир, хожуулыг бэлтгүүлэх, шахмал түлш үйлдвэрлэх боломжийг судлан үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулах;


12.  Аймгийн байгалийн бүс, бүслүүрт тохирсон шилмүүст, навчит модны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор сум бүрд мод үржүүлгийн газар байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, техник, тоног төхөөрөмжөөр хангах;

13.  Ойн хөнөөлт шавжийн тархалт, голомттой талбайг судалгааны ажлаар нарийвчлан тогтоож, тэмцлийн ажлыг цаг алдалгүй оновчтой зохион байгуулах;


Дөрөв. Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад:

1.     Хог хаягдлаа ангилан ялгаж, хоёрдогч түүхий эд авдаг цэгт өгч хэвших;  

2.     Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллах;

3.  Усны тухай хуулийн 28.4-д заасны дагуу ус, рашаан ашиглуулах дүгнэлтийг жил бүр үйл ажиллагаа эхлэхээс өмнө гаргуулж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.

4.  Усны дээж /цэвэр ус, хаягдал ус/-ийг улирал бүр БОШ-ний Итгэмжлэгдсэн лабораторит хийлгэж, дүн мэдээг тогтмол ирүүлэх;

5.     Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-156 тушаалаар батлагдсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ын дагуу ус авах шугам хоолойг бүрэн тоолууржуулах;

6.   “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгалийн бүс, бүслүүрт тохирсон шилмүүст, навчит мод, сөөгний тарьц, суулгацыг үржүүлэх; 

7.    Ойн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд мод тээвэрлэх, цагаалах зориулалттай автомашин, бусад тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн лого, таних тэмдгийг ашиглаж хэвших;

Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, зөвлөмж гарсан байна.

Холбоотой мэдээ