СҮХБААТАР: Малчдын хохирлыг барагдуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-23 16:27:51

Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Дорнын чулуулаг" ХХК-ийн талбайн ухсан нүхэнд 600 орчим адуу унаж үхсэн явдалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат уурхайн хэсэгт үүссэн нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

Малчдын тухайд гомдолтой байгаагаа хэлж, хохирол барагдуулахыг шаардлаа. Улмаар нийт малчдын хохирлыг барагдуулахын тулд үнэлгээг үнэн зөв тогтоолгох, үүнд шаардагдах зардлыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэж өгөхөөр болов.


Мөн Уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж иргэдийг хохиролгүй болгоход хамтран ажиллахаа илэрхийлэв. Зөвхөн Асгат суманд энэ хавар 34 мянган мал хорогджээ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг сумын удирдлагууд хэлж байлаа.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон аймгийн удирдлагууд бүх суманд ажиллаж, иргэдтэй хийх уулзалтаа ийнхүү Асгат сумаас эхлүүллээ. 

Холбоотой мэдээ