СЭЛЭНГЭ: Үерийн түвшнээс 6 см-ээр давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-24 12:05:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум орчмоор голын түвшин өнөөдрийн 08.00 цагийн байдлаар 363 см болж, өмнөх өдрөөс 76 см-ээр нэмэгджээ.

Энэ нь үерийн түвшнээс 6 см-ээр давж үерлэжээ. Иймээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчид, тариаланчдыг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Холбоотой мэдээ