СЭЛЭНГЭ: “Онцгой төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт өрнөсөөр байна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-26 09:57:19

Сүхбаатар/МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, "Болдтөмөр Ерөө гол" ХХК хамтран 2022 онд Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багт “Онцгой төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүлсэн юм.

 

Энэхүү 5000м2 талбайг хамарсан бүтээн байгуулалтын ажил 3 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Өнгөрсөн жил ажлын эхлэл болгон тус цэцэрлэгт хүрээлэнд 2 нэр төрлийн 1870 ширхэг мод тарьжээ.

 

Харин энэ жил 3 төрлийн 6000 ширхэг мод тариад байна. Тодруулбал энэхүү цэцэрлэгт хүрээлэнд нийт агч, гүйс, голт бор, хайлаас гэсэн 4 төрлийн 7870 ширхэг мод тарьжээ.

 

Мөн дээрх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын “Гүний усны сургалт дадлагын төв”-ийн хажууд тус газрын алба хаагчид гэр бүлийн гишүүдийн хамтаар 250 ширхэг нарс мод тарьсан байна.

 

Холбоотой мэдээ