УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-09 17:26:57

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

УИХ энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм.

Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд "Хүлээн авах боломжгүй" гэж үзлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ