Хичээлийн нэгдүгээр байранд сантехникийн засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-09 17:59:11

Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн хичээлийн 1-р байранд ирэх жил сантехникийн засвар хийгдэх юм байна.

Тус хичээлийн байранд 2013 онд их засвар хийгдсэн бөгөөд одоо сан техникийн засвараа хийчихвэл ямар ч асуудалгүй болох аж. Энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн тус сургууль нь хичээлийн 1-р байрныхаа зарим цонхыг сурагчдынхаа эцэг эхчүүдийн хандив тусламжаар вакум болгожээ.

Өнгөрсөн жил Японы Засгийн газрын тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар дотуур байраа зассан бол 2012 онд хичээлийн хоёрдугаар байр шинээр баригдаж ашиглалтад орсон байна.

Увс аймаг Б.Батхүү           

 

Холбоотой мэдээ